Компьютерийн хөгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй. Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог төхөөрөмжvvд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас
солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бvтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан.
1970-аад онд light pen ( гэрэлтvvлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжvvд) г. м хэрэгслvvдийг ашиглаж байв.
Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь vнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагvй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь vйлдлийн системд дэмжлэг авахгvй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон.
Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр vvрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зvvн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows vйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рvv хуулж болно. Солгой хvмvvст зориулсан хулгана байдаг.
Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн.
Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд:
1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно.
2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно
3. Утасгvй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгvй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог.
No comments:
Post a Comment