Friday, March 21, 2014

Mouse picture



Хулгана

Компьютерийн хөгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй. Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог төхөөрөмжvvд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас

Хулганы ажжиллах зарчим

Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно.  

Хулганы талаар товч түүх

Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхvv төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр vеэс хойш компьютерийг ашигладаг арга бvхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн.  

Компьютерийн хулгана

Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах vvрэг бvхий хатуу хавтгай гадаргуу дээгvvр гvйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дvрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.